1 |
Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулах.
- Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.
- 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийг ил тод болгох.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагын удирлагууд
|
14 |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|
2 |
“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байхад анхаарч боловсруулан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,
Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд/
|
14 |
3 |
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/485 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах “Шуурхай удирдлагын баг”-ийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг цаг тухайд нь хэрэгжүүлэн, тайлагнаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд/
|
14 |
4 |
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлыг бүх шатандаа сайтар анхаарч ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,
Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд/
|
14 |
5 |
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Турк Улсад болсон газар хөдлөлтийн тухай” гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид, гэр бүлийн хамт оролцохыг уриалж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд/
|
14 |
6 |
Гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар/
|
14 |
7 |
Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Бусад чиг үүргийн байгууллагууд/
|
14 |
8 |
“Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг идэвхтэй хамруулж оролцуулах. /Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Бүх шатны нийт байгууллагууд/
|
14 |
9 |
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/96 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар/
|
14 |
10 |
Гэр хороололын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажил болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгын талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа өргөдөл, гомдол ирж байгаатай холбогдуулан ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Орон сууцны бодлогын газар, Нийслэлийн Орон сууцны коркораци ХК, Хот байгуулалт, хөгжлийн газар Бусад чиг үүргийн байгууллага/
|
14 |
11 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагын үйл ажиллагааны талаар албан хаагчдаас санал, асуулга авч дүгнэж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/
|
14 |
12 |
Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд худалдаа, үйлчилгээний газруудад “Green zone”-д хамрагдах шалгуурыг боловсруулж, ”А” үнэлгээ авч ногоон түвшинд хүрсэн, холбогдох стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаас чөлөөлж, Нийслэл хотын албан татварын 2 хувиас чөлөөлөх асуудлыг судалж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Нийслэлийн Эрүүл мэндийн газар Хотын стандарт хяналтын газар/
|
14 |
13 |
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын танилцуулсан ажлуудад дүн шинжилгээ хийж танилцуулах.
- Сонгинохайрхан дүүргийн 7, 26 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга;
- "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын Нийтийн тээврийн автобус паркийн цахилгаан хангамжийн ажил, барилга II ээлж, дэд бүтэц, ногоон байгууламж, зам талбайн барилгын ажлуудын талаар. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс,
Хөрөнгө оруулалтын газар/
|
14 |