Үүрэг даалгавар

2023-05-10
2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн тухай болон Төрийн албаны шинэчлэлийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нартай өнөөдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагаас уулзах тул байгууллагууд идэвхтэй оролцох. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд Дүүргийн Засаг дарга нар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулж, зөвшөөрөл олгох хурлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс олон нийтэд нээлттэй шууд дамжуулах ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаварыг шуурхай, бүрэн биелүүлж, хэрэгжилт үр дүнг аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдэгдэж, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоогоо хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа автозам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгах. /Захирагчийн ажлын алба, Замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ 14
6 Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа 4 нүхэн гарцын ажлыг эрчимжүүлж, 6 дугаар сардаа ажлаа эхлүүлэх. /Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж/ 14
7 Зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалд, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. /Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг/ 14
8 Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын аюулгүй байдлыг хангуулж, ил задгай цахилгаан, кабелын утсыг цэгцлэх, гэмтэлтэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба Инженер, хангамжийн бүх шатны байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Инженерийн шугам сүлжээний худгуудын тагны иж бүрэн, аюулгүй байдлыг шалгах, явган хүний зам дээрх худгийн өндөржилт, түвшинг тэнцүүлэх ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба Инженер, хангамжийн бүх шатны байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Үндэсний их баяр наадам, Олон улсын тэмцээн уралдаан, олны хамарсан арга хэмжээний үеэр гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, цахилгааны нөөц эх үүсгүүр, насос, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба Инженер, хангамжийн бүх шатны байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
11 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар/ 14
12 Бүх нийтээр мод тарих өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулж, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж, өмнөх онд тарьж ургуулсан модны ургалтын талаарх үр дүнгийн тухай танилцуулгыг дүүрэг, дүүргээр нь гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн Засаг дарга нар, бусад байгууллагууд/ 14
13 Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
14 Нийслэлээс зохион байгуулж буй хурал зөвлөгөөнд идэвхитэй оролцож, шаардлагатай тоон мэдээллийг тухай бүр гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй ажил үүргээ уялдуулан, орлого бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, гарсан үр дүнг тухай бүр тайлагнан, хамтарч ажиллах. /Нийслэлийн Татварын газар/ 14
15 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд Дүүргийн Засаг дарга нар / 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР