Үүрэг даалгавар

2023-05-02
2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хотын стандарт, хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар Бусад агентлага, харьяа газрууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хотын стандарт, хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хөдөлмөр, халамжийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар Нийслэлийн Эрүүл мэндийн газар,Хот байгуулалт, хөгжлийн газар Бусад агентлага, харьяа газрууд/ 14
4 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх. /Нийслэлийн Мал эмнэлгийн газар Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот нийтийн аж ахуйн байгууллагууд/ 14
6 “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл урлагын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажлаа эрчимжүүлж, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Сургуулийн орчинд элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллах. /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар/ 14
9 Авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх. /Замын хөгжлийн газар, Улаанбаатар Зам засвар арчлалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Хүүхдийн парк тохижилт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх, Захирагчийн ажлын алба/ 14
11 Налайх дүүргийн 2 дугаар хороо нутаг дэвсгэрт Голомт цогцолбор сургуулийн барилга буулгаж барих /960 суудал/ ажил, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын үнийн тооцоо судалгааг дахин хийж, танилцуулах. /Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Налайх дүүргийн Засаг дарга/ 14
12 Налайх дүүргийн 5 дугаар хорооны уурын зуухны барилга болон зуух угсралтын зардал асуудлыг судалж, шийдвэрлэх. /Захирагчийн ажлын алба/ 14
13 Өрхийн эмнэлгүүдийн ажлын ачааллыг байршил тус бүрээр тодорхойлж, өрхийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж байгаа программ хангамжийн ажлын явцын талаар танилцуулах. /Нийслэлийн эрүүл мэндийн газар Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар/ 14
14 Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын удирдлагууд салбар чиглэлийнхээ хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай газар дээр нь уулзаж, санал, хүсэлтийг авч, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
15 Зуслангийн бүсэд байгаа айл өрхүүдийн нүхэн жорлонгуудыг ариутгах, халдваргүйжүүлэх, ашигтай бактер хийх ажлаа эрчимжүүлэх. /Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
16 Дараагийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Багануур дүүрэг дээр зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Багануур дүүргийн Засаг дарга/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР