Үүрэг даалгавар

2023-04-25
2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах тул бүх шатанд ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд/ 14
3 Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй хот” болгох аяныг эхлүүлж зохион байгуулах. /НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон бүх шатны Хүүхдийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Газрын зөрчил арилгаж гарааш буулгасан талбайд тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулан баталж, тохижуулах ажлаа эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар Хот тохижилтын газар, Хотын стандарт хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хот тохижилтын газар, бусад инженер хангамжийн байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК/ 14
7 2023 онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Захирагчийн ажлын алба, Инженер хангамжийн байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК/ 14
8 Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, нөөцийн махны чанарт онцгой анхаарч хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Дүүргийн Засаг дарга 14
9 Нийслэлийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрыг өргөтгөөд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлт холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, цаашид арга зүйгээр хангах, зөвлөн туслах, хэрэгжилтэд хяналт тавьж /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хотын стандарт хяналтын газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Газар зохион байгуулалтын алба Хот байгуулалт, хөгжлийн газар Бусад чиг үүргийн байгууллагууд 14
11 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулж, дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр нөхцөл байдлын мэдээллийг танилцуулах. /Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Байгаль орчны газар, Боловсролын газар, Хотын стандарт, хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
12 Баянзүрх дүүргийн “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах. /Хот байгуулалт, хөгжлийн газар Ус сувгийн удирдах газар Газар зохион байгуулалтын алба болон бусад байгууллагууд 14
13 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд 14
14 Нийслэлийн Удирдлагууд 7 хоног бүрийн “Баасан” гаригт салбар, салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, асуудлыг сонсож, шийдвэрлэдэг байх. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
15 Дараагийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүрэг дээр зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР