1 |
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд бодит мэдээлэл, судалгааг гаргаж, хамтран ажиллах. /Захирагчийн ажлын алба,
Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар,Бусад чиг үүргийн байгууллагууд /
|
14 |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|
2 |
“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох. /Нийслэлийн Онцгой байдлын газар, нийт байгууллагуудын удирдлагуудад/
|
14 |
3 |
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. /Хотын стандарт, хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/
|
14 |
4 |
"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчит Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК/
|
14 |
5 |
2023 оны 03 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 10-ныг хүртэл “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн салбарын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,Соёл урлагийн газар, Аялал жуучлалын газар Бусад чиг үүргийн байгууллагууд, Дүүргүүд/
|
14 |
6 |
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д санхүүгийн болон газрын чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Дотоод аудитын алба Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар/
|
14 |
7 |
Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах байршлыг тодорхойлж шуурхай танилцуулах. /Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
8 |
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр технологийн шинэлэг шийдлийг боловсруулж танилцуулах. /Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар/
|
14 |
9 |
Дархан цаазат Богдхан уулын амд байрлах “Дугуй цагаан”-н асуудлыг шуурхай шийдвэрлэх.
|
14 |
10 |
“Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнг байгууллагуудын ажилтан, албан хаагчдаа танилцуулж хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, бусад байгууллагууд/
|
14 |
11 |
Хотын төвийн хөдөлгөөн ихтэй гудамж, замуудын ачааллыг бууруулах зорилгын хүрээнд хөдөлгөөний урсгалыг сайжруулах, зохицуулалт хийх байршлуудаа тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/
|
14 |
12 |
Авто замын гэрлэн дохиог шинэчлэх асуудлын талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Замын хөдөлгөөний удирдлагын төв,Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар/
|
14 |
13 |
Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар,
Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
14 |
Дүүргүүд болон төсвийн орлого бүрдүүлэгч агентлаг, харьяа газар, байгууллагууд төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Дүүрэг, төсвийн орлого бүрдүүлэгч агентлаг, харьяа газар, байгууллагууд/
|
14 |
15 |
Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх орлогын биелэлтийг 3 дугаар сардаа багтаан өссөн дүнгээр ханган биелүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. /Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
16 |
Төлбөр тооцооны цахим системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан “Төсвийн гүйлгээг цахим системээр хяналт тавих” сэдэвт сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны 10.00 цагт Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд зохион байгуулах тул байгууллагуудын удирдлага идэвхтэй оролцох. /Нийт байгууллагууд/
|
14 |
17 |
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2023 онд хэлэлцэх асуудлын жагсаалтад төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд/
|
14 |
18 |
1. Богдхан төмөр замын чигийн дагуух зурвас газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах асуудал танилцуулах;
2. Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах;
3. "Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам"-ын төсөл танилцуулах;
4. "Ногоон байгууламж нэмэгдүүлэхэд идэвхитэй оролцсон иргэд аж ахуй нэгжүүдэд урамшуулал олгох журам "-ын төслийг танилцуулах;
5. “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам”-ын төслийг танилцуулах;
6. Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам гэх мэт асуудлуудыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
|
14 |