Үүрэг даалгавар

2023-02-27
2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 “Улаанбаатар хотын эдийн засгийн форум” зохион байгуулах ажлын хэсэг, дэд хороодыг байгуулж, зохион байгуулах төлөвлөгөө боловсруулж танилцуулах. НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-д оролцох гадаад орны зочид, төлөөлөгчдийн урилгыг хүргүүлэх. /НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс/ 14
3 Форумын агуулга, сэдэв, танилцуулгыг боловсруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоог хангаж, “Улаанбаатар хотын худалдааны танхим”-тай хамтран зохион байгуулах бэлтгэл хангах. /“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” ХК/ 14
4 “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ын агуулга, сэдвийг тодорхойлоход хэрэгжүүлэгч, харьяа байгууллагуудын удирдлагууд анхаарч, саналаа тусгаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/81 дүгээр захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ажилтан, алба хаагчдын оролцоог хангаж, хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлж ажиллах. /Хотын стандарт, хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
7 Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба,Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар/ 14
8 Халиа дошин ихээр үүсдэг байршлуудад үерийн хамгаалалтын барилга байгууламж дээр баригдсан гүүр, гүүрэн байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулан, стандартыг мөрдүүлж ажиллах. /Хотын стандарт, хяналтын газар/ 14
9 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг айл өрхүүдийг өгч ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар Дүүргийн Засаг дарга нар/ 14
11 Нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх, үнийн тарифын санал боловсруулж танилцуулах, шинээр ирсэн сургуулийн автобусыг үйлчилгээнд шуурхай гаргаж ажиллах. /Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар/ 14
12 Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийгдэж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудаа эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлах, танилцуулах ажлуудыг сайтар зохион байгуулах. /Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
13 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
14 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/47 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх. /Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
15 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ: 1. Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам. 2. Эзэнгүй нохой, муурны тоо толгойг бууруулах, устгалын ажлын нэгж тарифыг танилцуулах. 3. Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа дошин үүсэж буй байршлын судалгааг танилцуулах. 4. Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор "Улаанбаатар хотын шинэ тойрог зам"-ыг барьж, байгуулах тухай асуудлын талаар танилцуулах. 5. Нийслэлийн хөрөнгөөр чөлөөлсөн 326 нэгж талбарын асуудлыг танилцуулах; 6. Нийслэлийн хэмжээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үл хөдлөх хөрөнгийн татварын орлого, бусад орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлж санал боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Татварын газар, Улаанбаатар Шинэ бүтээн байгуулалт ХХК, Бусад холбогдох агентлагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР