1 |
Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийгдэж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх. Үүнд:
- Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг, цахим гэрчилгээгээр /RFID/ солих ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.
- “e-School” боловсролын нэгдсэн платформын хэвийн үйл ажиллагааг хангаж, байнгын ашиглалттай байлгах, мэдээллийн шинэчлэлтийг цаг тухай бүрд оруулж хэвшүүлэх.
- Хэсгийн ахлагчийн систем нэвтрүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хороодын үйл ажиллагаанд байнгын ашиглаж, ажиллах.
- Цахим дашбоард нэвтэрсэнтэй холбогдуулан зарим байгууллагууд тоон мэдээ, мэдээллээ цаг хугацаанд нь тогтмол оруулж, системийн ажилд дэмжлэг үзүүлэх.
/Захирагчийн ажлын алба,Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар,бусад чиг үүргийн байгууллагууд/
|
14 |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|
2 |
Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний явц, үр дүнг нэгтгэн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар/
|
14 |
3 |
Сургуулийн автобусны хяналтын цахим системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулж 40 сургуулийн 110,000 сурагчдын карт буюу үнэмлэхийг байнгын ашиглалттай байлгах, багш, эцэг эхчүүдэд бодит мэдээллийг цаг тухай бүрд хүргэхэд анхаарч, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар/
|
14 |
4 |
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын бүсийг “Ногоон бүс” болгох ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар/
|
14 |
5 |
Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудаа сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/
|
14 |
6 |
Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. /Хүнс хөдөө аж ахуйн газар/
|
14 |
7 |
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх. /Нийтийн тээврийн газар,Зорчигч тээвэр нэгтгэл, Зорчигч тээвэр-3 болон бусад байгууллагууд/
|
14 |
8 |
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг айл өрхүүдийг тогтмол өгч, сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангаж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар/
|
14 |
9 |
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, урьдчилан сэргийлж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Дүүргийн Засаг дарга нар/
|
14 |
10 |
Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.
1. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах.
/Захирагчийн ажлын алба, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/
|
14 |