Үүрэг даалгавар

2023-01-30
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” А/32 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/47 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх. /Нийт байгууллагууд/ 14
3 “Хот хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, шаардлагтай судалгаа, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
4 Удирдлагын академитай хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд биечлэн оролцох. Сургалт: 2023 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Удирдлагын академийн байранд зохион байгуулна/ 14
5 Нийслэлийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх. 14
6 Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар/ 14
7 Нийслэлийн хэмжээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үл хөдлөх хөрөнгийн татварын орлого, бусад орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлж санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Татварын газар/ 14
8 Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хамрагдалтын тоон, мэдээлэл болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц гэх мэт шаардлагатай мэдээ, мэдээлэлээр дүүргийн Засаг дарга нарыг хангаж, цаашид хамтран ажиллах. 14
9 Золбин нохой, муур устгах ажлаа Дүүргүүдтэй хамтран зохион байгуулж ажиллах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР