Үүрэг даалгавар

2023-01-16
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2023 онд нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн ил тод шуурхай, зохион байгуулж хэрэгжүүлэх, хүнд суртал гаргахгүй байх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Дүүргийн Засаг дарга нар, Харьяа байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2022 онд хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх, эзэмшилт, ашиглалт хамгаалалтыг сайжруулж, эзэнжүүлж ажиллах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
3 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн ажлуудын худалдан авах ажиллагааны болон холбогдох мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх. /Нийтийн тээврийн автобус, хотын нийтийн аж ахуйн зам талбайн цэвэрлэгээний автомашин/ /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газар, Хот тохижилтын газар/ 14
4 Нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламж болон голын эрэг дагуу олгосон газрын зөвшөөрөл, барилга, байгууламжийн жагсаалтыг гаргах, цаашид цэгцлэх ажлуудын талаарх санал боловсруулж танилцуулах. /Хотын стандарт, хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба/ 14
5 Зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар хангах. /Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Байгаль орчинд сөрөг нөлөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сараал усны шинэ техинологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосоол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн Засаг дарга нар, Ус сувгийн удирдах газар/ 14
7 2023 онд гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэх гадаад айлчлалуудын бэлтгэл ажлуудыг сайтар хангах. /БНХАУ, Япон улс/ /Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс/ 14
8 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
10 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах. Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Байгаль орчны газар, Боловсролын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн газар, Дүүргийн Засаг дарга нар 14
11 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байлгаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд, Дүүргүүд/ 14
12 Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ 14
13 Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах. /Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК/ 14
14 Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
15 Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
16 Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
17 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
18 2023 онд нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого, дүүргүүдээс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө өмнөх оноос нэмэгдсэн дүнтэй байгаа учраас дүүргүүд оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар Нийслэлийн Татварын газар/ 14
19 Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан хугацаа, болзол, журмыг мөрдөх, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хуулийн дагуу хянан шийдвэрлэх, албан хаагчдыг сургах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
20 Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах. /Хотын стандарт, хяналтын газар, нийт байгууллагууд/ 14
21 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр нь тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Байгаль орчны газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
22 2023 онд хийгдэх явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжуудыг хийгдэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Байгаль орчны газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР