Үүрэг даалгавар

2023-01-02
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор байгууллагынхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батлуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбоотойгоор нутгийн захиргааны зарим байгууллагуудын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдлыг алдагдуулахгүйгээр зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон зарим хэрэгжүүлэгч агентлагууд/ 14
3 Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг баримтлах Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээр “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Дүүргийн Засаг дарга нар, Хүнс хөдөө аж ахуйн газар/ 14
5 Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд/ 14
6 Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол газар дээр Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар, Сууц өмчлөгчдийн холбоод болон нутгийн захиргааны байгууллагууд/ 14
7 Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ 14
8 Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. /Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
9 Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлаа зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Хүнс, хөдөө аж ахуйн газар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд/ 14
10 Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дунд болон богино хугацааны сургалтад хамруулах, чадавхжуулах сургалтад үе шаттайгаар зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэгдсэн бодлого удирдлага арга зүйгээр хангаж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд/ 14
11 Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд/ 14
12 Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд/ 14
13 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР