Үүрэг даалгавар

2022-12-19
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар,бусад байгууллагууд,“Таван толгой түлш” ХХК/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар, Инженерийн хангамжийн байгууллагууд,“Таван толгой түлш” ХХК 14
3 Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх. /Дүүргүүдийн Засаг дарга нар, орлого төвлөрүүлэгч байгууллагууд/ 14
4 Үлдэж байгаа хугацаанд байгууллагууд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлээ бүрэн хэрэгжүүлж дуусгах, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь гарган батлуулах. /Нутгийн захиргааны нийт байгууллага/ 14
5 Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах. /Худалдан авах ажиллагааны газар, Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар/ 14
6 Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, инженер хангамжийн байгууллагууд/ 14
7 Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд анхаарч, чиг үүргийн дагуу ажиллах /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар 14
9 Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах /Нийслэлийн Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР