Үүрэг даалгавар

2022-11-14
2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ, ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газар зохион байгуулалтын алба, бусад байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, бусад байгууллагууд/ 14
3 Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, бусад байгууллагууд/ 14
4 Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад орлого төвлөрүүлэгч байгууллагууд/ 14
5 Дүүргийн Засаг дарга нар төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, төрийн албан хаагчдын ажлын харицлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх зэрэгт хяналт тавьж ажиллах. 14
7 Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих төлөвлөлтөө эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс гаргасан судалгаатай нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал танилцуулах. /Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв, Дүүргийн Засаг дарга нар, бусад хэрэгжүүлэг агентлаг харьяа газрууд/ 14
9 Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Дүүргийн Засаг дарга нар өөрсдийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Дүүргийн Засаг дарга/ 14
11 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын зарим гудамжны бохирын цооногийн асуудлыг цэгцлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. /Ус сувгийн удирдах газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР