Үүрэг даалгавар

2022-10-31
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэрэгжүүлдэг 503 чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудад үе шаттайгаар шилжүүлэх, гүйцэтгүүлэх ажлын тооцоо, судалгааг нарийвчлан гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба/ 14
3 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Москва хотод хийсэн айлчлалын мөрөөр нийслэлийн хэмжээнд шаардлагатай байгаа хот нийтийн аж ахуйн тусгай зориулалтын машин төхөөрөмжийг зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжийг судалж, нэгтгэн танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК/ 14
4 Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
5 Хот нийтийн аж ахуй болон инженерийн хангамжийн чиг үүргийн байгууллагууд хоорондоо ажлын уялдаа холбоог сайжруулах, мөн Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудыг зохион байгуулж Захирагчийн ажлын албанаас нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Зарим хэрэгжүүлэгч агентлагууд,Хөрөнгө оруулалтын газар, Хот нийтийн аж ахуй болон инженерийн хангамжийн байгууллагууд/ 14
6 Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, Бусад байгууллагууд/ 14
7 Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1357 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
8 Дүүргүүдийн нутаг дэвсгэрт халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, халиа дошин үүсдэг газар зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айл, өрхийн судалгаа болон зөвшөөрөл олгосон албан тушаалтны судалгааг нарийвчилсан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар/ 14
9 Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн орлого төвлөрүүлэгч байгууллагууд/ 14
10 Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийт байгууллагууд/ 14
11 Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1348 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Замын хөгжлийн газар/ 14
12 Улаанбаатар хотод инновацын эко системийг бүрдүүлэх, шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд болон залуучуудаа дэмжих ажлаа эрчимжүүлэх. /Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, болон бусад чиг үүргийн агентлагууд/ 14
13 “Digital city” төслийн хүрээнд хийгдэж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах /Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, Замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замцын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
14 Авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 05-аас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах. /Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, Замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замцын цагдаагийн газар/ 14
15 Замын хөдөлгөөний нэгдсэн төслийн ажил болох /RFID/ системийн угсралт, суурьлуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, ажлаа эрчимжүүлж ажиллах./Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК/ 14
16 Нийтийн эзэмшилийн гудамж, авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар Бусад байгууллагууд/ 14
17 Улаанбаатар хотын “Бага тойруу” дотор зургаан давхраас дээш барилга, байгууламж бариулахгүй, /архитектор төлөвлөлтийн даалгавар, газрын зөвшөөрөл болон техникийн нөхцөл/ олгохгүй байх захирамжийн төслийг тооцоо, судалгаатай нь боловсруулан энэ долоо хоногийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
18 “Дугуй цагаан”, “Асем”, “Богдын музей”, “Төв цэнгэлдэх” болон бусад хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, ажлын чанар үр дүнд анхаарч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Хөрөнгө оруулалтын газар, Хот тохижилтын газар/ 14
19 “Төв цэнгэлдэх” хүрээлэнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдсэн бүх ажлуудын тооцоо, судалгаа, жагсаалтыг гаргах, хувьцааны асуудлыг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар/ 14
20 Нийслэлийн орон сууцны бодлого, зах зээлийн үнийн нарийвчилсан тооцоо, судалгааг хийлгэх зорилгоор “Тэнхлэг зууч”-тай хамтран ажиллах. 14
21 Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Хөрөнгө оруулалт менежмент ХК/ 14
22 Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах ажлаа шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт, Дүүргийн Засаг дарга нар Инженер хангамжийн байгууллагууд/ 14
23 Улаанбаатар хотод /2012 онд хоёр түвшний огтолцлолын 14 уулзварын байршил ТЭЗҮ боловсруулсан/ болон цаашид хоёр түвшний огтолцлолын уулзварын байршлуудын тооцоо, судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах. Мөн Зайсан, Яармаг, Туул гол дагуу бүтээн байгуулалтын хүрээнд хэдэн орон сууц, хэчнээн хүн ам нэмэгдэх бүх түвшний урьдчилсан ТЭЗҮ гаргаж танилцуулах. /Цахилгаан, дулаан, бохир ус болон усан хангамж гэх мэт/ Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт, Дүүргийн Засаг дарга нар Инженер хангамжийн байгууллагууд 14
24 2022 онд Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тендер, сонгон шалгаруулалтад оролцож ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын жагсаалтыг гаргаж, иргэд, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар болон бусад байгууллагууд/ 14
25 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 21 аймгийн аж ахуй, үйлдвэрлэлтэй холбоотой бүтээгдэхүүн /Сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн гэх мэт/ технологийг олон нийтэд сурталчилдаг байх тооцоо, судалгааг хийж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээнлэн/ 14
26 “Шинэ тойрог зам барих төсөл” болон “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийн ажлуудыг эрчимжүүлж, дараа долоон хоногт танилцуулах. /Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж/ 14
27 Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр “Хангарди ордон”-ны барилга, байгууламжийг төрийн өмчит шилжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР