Үүрэг даалгавар

2022-10-17
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Засгийн газрын 2022 оны 48 дугаар тэмдэглэлийн дагуу Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээний хийж, дүнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 21-ны дотор ирүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба, бусад хэрэгжүүлэгч агентлаг/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 16 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
3 Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарах, түлшний чанар болон сайжруулсан шахмал түлш олгох картын системын үйл ажиллагааг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийт байгууллагууд/ 14
4 Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, нийтийн тээврийн тулгамдаж буй байгаа асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж, удирдлагын менемежментийг сайжруулах ажлаа эрчимжүүлэх. /Нийтийн тээврийн газар,бусад чиг үүргийн байгууллагууд, Зорчигч тээвэр-3, Зорчигч тээврийн нэгтгэл/ 14
5 Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, нийтийн тээврийн тулгамдаж буй байгаа асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж, удирдлагын менемежментийг сайжруулах ажлаа эрчимжүүлэх. /Нийтийн тээврийн газар,бусад чиг үүргийн байгууллагууд, Зорчигч тээвэр-3, Зорчигч тээврийн нэгтгэл/ 14
6 Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын бүртгэл, тооцоо судалгааг нарийвчлан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Бусад байгууллагууд/ 14
7 Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг шуурхай байгуулж, ажлаа танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Бусад байгууллагууд/ 14
8 Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламжийн байршлыг тодорхойлж нийслэлийн удирдлагуудад танилцуулах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа Цахим шилжилтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар/ 14
10 Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын орчны тохижилт, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг сайжруулах болон төлбөр хураах цэгийг цахимжуулахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааг зохицуулсан журмыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний дотор шинэчлэх. /Нийслэлийн Замын хөгжлийн газар/ 14
11 Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр хураах цэгийг цахимжуулах ажлыг шуурхай зохион байгуулж 2022 оны 11 дүгээр 01-ний өдрийн дотор багтаан системийг хэрэглээнд нэвтрүүлэх. /Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар/ 14
12 Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
13 Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг анги, танхим, дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
14 Иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөн, хаягжилтын чиглэлээр танилцуулга бэлтгэж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газар/ 14
15 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гадаад айлчлалын ажлын үр дүн, гүйцэтгэл болон гадааны орны хөрөнгө оруулалт, зээл, буцалтгүй тусламж зэргээр хийгдэж төсөл, арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээ талаар танилцуулга бэлтгэж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс/ 14
16 Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нийтлэг, нэгдсэн журмыг яаралтай боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар/ 14
17 Автобусны буудлуудад дүүргүүдийн оролцоог хангах, алслагдсан дүүрэг, хороодод автобусны буудлуудыг тохилог дулаан байх /СХД-т хэрэгжиж буй нэг стандартын автобусны буудал/-ын дагуу бусад дүүргүүд хэрэгжүүлэх, автобусны буудлуудаа шинэчлэх, тооцоо, судалгаа, санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР