Үүрэг даалгавар

2022-10-03
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, үр дүнг энэ 7 хоногийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах./ Захирагчийн ажлын алба Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
3 Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих. /Захирагчийн ажлын алба Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
4 Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авах, автотээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг сайжруулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар,Нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар,“Таван толгой түлш” ХХК / 14
5 9 дүгээр сарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Татварын газар, Өмчийн харилцааны газар,Газар зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн газар, бусад байгууллагууд/ 14
6 Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийт байгууллагууд/ 14
7 Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, өвөлдөө бэлэн үү зэрэг нэгдсэн арга хэмжээг авч ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
8 Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. /Нийтийн тээврийн газар, Зорчигч тээвэр-3, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ/ 14
9 Нийслэлийн хэмжээнд 2020 оноос хойш олгогдсон барилгын ажлын зөвшөөрлүүдийг холбогдох стандарт, норм, дүрэмд нийцсэн эсэх талаар нэгдсэн шалгалтын дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
10 Барилгын салбарт мөрдөгдөж буй стандарт, норм, дүрмийг шинчлэн боловсруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах./Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хотын стандарт, хяналтын газар/ 14
11 Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүнг, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх. /Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд/ 14
12 Улаанбаатар хотын нийтийн төв номын санг Олон улсын стандарт түвшинд хүргэх тооцоо, судалгааг хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналтай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Улаанбаатар хөгжлийн корпораци ХК, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР