Үүрэг даалгавар

2022-09-19
2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа, хөрөнгө оруулалт шаардагдахгүй ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүүрэг, дүүргийн иргэдтэй хийх уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Засаг дарга/ 14
3 Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. 14
4 Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах./Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
5 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК, бусад байгууллагууд/ 14
6 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлэх. /Нийт байгууллагуудын удирдлагуудад/ 14
7 Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагуудад/ 14
8 Нийслэлийн Төр захиргааны авто баазаас дуудлагын машины үйлчилгээг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийгдэж буй цахим системийн ажлыг эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудад танилцуулах. /Нийслэлийн Төр захиргааны авто бааз/ 14
9 Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлуудаа эрчимжүүлэх. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Нийтийн тээврийн үйлчилгээ, чанар, хүртээмжийг сайржуулах зорилгоор газар дээр явж нөхцөл байдалтай танилцах, нийтийн тээврийн үйлчилгээний цагт хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээвэр нэгтгэл, Зорчигч тээвэр-3 болон бусад байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР