Үүрэг даалгавар

2022-09-05
2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XV хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэлийг сайтар хангаж, нийт байгууллагын удирдлагууд хуралд идэвхтэй оролцох, бүртгэлд хяналт тавих. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлж, 2023 оны Нийслэлийн Хөгжлийн төлөвлөгөөнд тусгах саналаа тооцоо, судалгаагүй, хариуцлагагүй хандсан байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийт байгууллагууд/ 14
3 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дүүрэг, хорооны Засаг дарга нар, хэсгийн ахлагч болон агентлагын дарга нартай уулзалттай, мөн цаашид иргэдтэй хийх уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Засаг дарга, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар/ 14
4 Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангах. Үүнд: • Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах. • 09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх. • Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах. • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах. • Тохижилтын ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах. • Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх. • Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
5 Монгол Улсын Ерөнхий сайдын “2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” 2022 оны 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлж, борлуулалтын цэг байгуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
7 Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангаж, түүний хэрэгжилтэд Нийслэлийн Засаг Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагуудад/ 14
8 Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагуудад/ 14
9 Нутгийн захиргааны байгууллагуудын хариуцсан салбар чиглэлийн хүрээнд гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ 14
10 Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тоо баримт, танилцуулгыг шуурхай гарган өгч, бодлого, төлөвлөлтийн хүрээнд хамтран ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагуудад/ 14
11 Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлаг, Дүүргийн Засаг дарга нар/ 14
12 Цахим төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР