Үүрэг даалгавар

2022-08-22
2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах ажлыг шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар,Инженер хангамжийн байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Үүнд: 1. 200.0 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх агуулахын ажлаа эрчимжүүлэх 2. Сайжруулсан түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх 3. Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэг байгуулах ажлаа эрчимжүүлэх 4. Айл өрхүүдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлаа эхлүүлэх /Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК/ 14
3 Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангуулж ажиллах. /Нийтийн үйлчилгээний тээврийн газар, Зорчигч тээвэр нэгтгэл, Зорчигч тээвэр гурав/ 14
4 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах. /Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хотын стандарт, хяналтын газар/ 14
5 Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14
6 Ерөнхий боловсролын “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар/ 14
7 Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг 09 дүгээр сарын 01-ны дотор дуусгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар, Эрүүл мэндийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Инженер хангамжийн байгууллагууд/ 14
8 Коронавируст халдвар (Ковид-19) болон Томуу,томуу төст өвчний урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай байгаа тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
10 Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул 8 дугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар сарын төсвийн орлогын гүйцэтгэлийг хангалтгүй бүрдүүлсэн дүүрэг, газруудын удирдлагуудад хариуцлага тооцох. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
11 Хотын шуудын орлого төвлөрүүлэгч байгууллагууд 8 сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар болон бусад орлого төвлөрүүлэгч байгууллагууд/ 14
12 Нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг удирдлага арга зүйгээр ханган, орлого бүрдүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Татварын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
13 Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан төлөвлөгөөний төсөлд тусгах санал ирүүлсэн байгууллагууд өнөөдрийн дотор дахин нягталж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдтэй уулзаж саналаа нэгтгэн боловсруулж, эцэслэн танилцуулах. /Нийт байгууллагын удирдлагууд/ 14
14 Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаатай холбогдуулан баталсан хуваарийн дагуу холбогдох байгууллагуудын удирдлагууд биечлэн оролцож, Төлөөлөгч нараас үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах./Нийт байгууллагын удирдлагууд/ 14
15 Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Нарантуул захын далан дагасан автозамын ажил болон Төв номын сангийн урд талын автобусны буудлыг шилжүүлж, явган замыг өргөтгөх ажлыг эрчимжүүлж ажиллах./Нийслэлийн Замын хөгжлийн газар, нийтийн тээврийн үйлчилгээнийн газар, Холбогдох бусад байгууллагууд/ 14
16 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад нийцсэн онцгой анхаарч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хөрөнгө оруулалтын газар/ 14
17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн барилга, байгууламжийг норм, дүрэм стандартын шаардлага хангаагүй тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй байх./Захирагчийн ажлын алба Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
18 Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. /Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ 14
19 Шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж ажлаа эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
20 Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд 1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх, 2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах, 3. Гэр хороололын гудамж, зам талбайн гэрэлтүүлэгийн асалтыг сайжруулах. 4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хороололын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх. 5. Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах. /Захирагчийн ажлын алба, Замын хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
21 Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагууд 14
22 Цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс нийслэлийн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт талаар арга зүйн зөвлөмж чиглэл өгөх, ногоон байгууламжийн нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. /Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/ 14
23 Эдийн засгийн эргэлтийг сайжруулах ажлын хүрээнд 21 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. /Үүнд: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мах, арьс шир, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг дэмжих/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР