Үүрэг даалгавар

2022-08-01
2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарч, Захирагчийн ажлын алба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар,Замын хөдөлгөөн удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв/ 14
3 Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Бусад чиг үүргийн байгууллагууд/ 14
4 Дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг 8 дугаар сараас эхлэн сар бүр Засгийн газарт тайлагнаж байгаатай холбогдуулан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгаварын хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14
5 Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг /Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим системд/ тогтмол бүртгэж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14
6 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэл ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар/ 14
7 Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Замын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Хотын стандарт, хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ 14
8 Даншиг наадмын бэлтгэл сайтар хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, зохион байгуулалтын ажлыг онцгой анхаарч ажиллах. /Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Бусад чиг үүргийн байгууллагууд/ 14
9 Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээг сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
10 Нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг сайтар зохион байгууллах. /Нийтийн тээврийн автобусны 30%, 70%-иудыг актлахаар бол ямар машрутаар үйлчилгээ үзүүлэх төлөвлөлт, Парк шинэчлэлийг 50%, 100%-д хийсэн тохиолдолд ямар машрутаар үйлчилгээ үзүүлэх зэрэг төлөвлөлтийг хийж танилцуулах/ /Нийтийн тээврийн газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР