Үүрэг даалгавар

2022-07-19
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСАГ, ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж, хийгдэж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллахыг хариуцсан дарга нар сайтар анхаарах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрууд/ Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой үүргийн хэрэгжилтийн мэдээлэл танилцуулга, анхаарах асуудлын талаар НЗД-ын Зөвлөлийн хурлаар 8-р сарын эхний хагаст хэлэлцүүлэх бэлтгэлээ хангаж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах. 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрууд/ Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой үүргийн хэрэгжилтийн мэдээлэл танилцуулга, анхаарах асуудлын талаар НЗД-ын Зөвлөлийн хурлаар 8-р сарын эхний хагаст хэлэлцүүлэх бэлтгэлээ хангаж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах. 14
3 Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Замын хөгжлийн газар/ 14
4 Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж ажиллах. /Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК/ 14
5 Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/ 14
6 Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай эрх шилжсэн байгууллагуудад хүргүүлэх, худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Замын хөгжлийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар газар, бусад эрх шилсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд/ 14
7 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Замын хөгжлийн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар газар, бусад эрх шилсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд/ 14
8 Хэрэгжихэд хүндрэлтэй төсөл, арга хэмжээнүүдийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, бүрэн хэрэгжих, хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах саналаа танилцуулах. /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс/ 14
9 Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог нийслэлчүүдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой олон борлуулалтын цэгүүдийн байршлыг нийслэл Улаанбаатар хотод гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар/ 14
10 Ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн их цуглардаг газруудад гараа ариутгах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих асуудлыг нийслэлийн иргэдэд таниулан сурталчлах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
11 Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
12 Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Боловсролын газар/ 14
13 Нийслэлийн Засаг даргын орлогч нарын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийг шинэчлэн байгуулах. /Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нар/ 14
14 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд/ 14
15 Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/912 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР