Чингис хааны үеэс монголчуудын генд оршсон сахилга бат, эв нэгдэл энэ үед тодорч байна
Монголд аж төрж буй якут эмэгтэй өөрийн нүүр хуудсанд орос хэлээр бичсэн нийтлэл гадаадынхнаас болон монголчуудаас маш олон эерэг сэтгэгдэл, талархал хүлээн авчээ. Монгол Улсын Их сургуульд багшилдаг, Розалия Ивановна Антонова гэдэг уг эмэгтэй коронавирусний халдвараас сэргийлэхээр Монгол Улсын Засгийн газрын явуулж буй бодлогыг туршлага болгон бичихдээ “Монголчуудын Чингис хааны үеэс генд нь оршсон сахилга бат, эв нэгдэл, тусархаг зан чанар коронавирусээс сэргийлэх хорио цээрийн энэ үед тод илэрч дэлхийн нийтийг гайхашруулах үр дүнд хүрч байна.
2020 -оны 3 -р сарын 25
1982
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Эрдэнэчулуун: Өдөрт 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, халуун бүлээн цай уу
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 тоот захирамжийг гаргасан байна. Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон байна.
2020 -оны 3 -р сарын 13
1975
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн автобус нэг бүрийг вакумжсан орчинд бүрэн халдваргүйжүүлж байна
Дэлхий дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлээс нийтийн тээврийн бүх автобусанд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
2020 -оны 3 -р сарын 6
2323
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна
Дэлхийг цочроосон COVID-19 вирусийн халдварын тархалт өнөөдрийн байдлаар 76 оронд “аюулын харанга” дэлдэж байна. Өөрөөр хэлбэл, эл вирусээр 93095 хүн өвчилж, 3202 хүн нас бараад байгаа юм.
2020 -оны 3 -р сарын 5
1387
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын инженерийн хувьсгалын үр өгөөж
Олж харъя гэж хүсвэл муугаас дутахгүй сонирхолтой сайн мэдээ бидний амьдралд бишгүй олон байна. Нийслэл хотоо нэг биш олон төвтэй болгох “Гэр хорооллын инженерийн хувьсгал” хотын иргэн бүхэнд ашигтай бөгөөд шохоорхол төрүүлэх сайн мэдээ юм. Баянхошуу, Сэлбэд бүтээн байгуулалт нь эхэлж, цэцэрлэг, шугам сүлжээ, усан сан, зам, гүүр, дэд бүтэц өндийн босч байна. Энэ хавраас Дэнжийн мянга, Дамбадаржаа, удаад нь Шархад, Толгойтод салбарлан үргэлжлэх нэгэн төслөөр гэр хорооллыг инженерчлэх юм.
2020 -оны 3 -р сарын 5
1276
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бидний “мөрөөддөг” цэвэрхэн автобус, БРАВО
Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг ард түмэн ам нэгтэй сайшаах болов. Гай нь ч бий, гавьяа ч бий гэгчээр COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд автобус ийн цэвэрхэн болов.
2020 -оны 3 -р сарын 5
1450
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эерэг: Б.Оюун-Эрдэнэ бүсгүй орцны шал, хөршүүдийнхээ хаалгыг угааж, ариутгажээ
Вива сити хорооллын оршин суугч Б.Оюун-Эрдэнэ коронавирусийн дэгдэлттэй энэ үед сайн дураараа орцныхоо шал, хөршүүдийнхээ хаалга, цахилгааны шийдийн хайрцаг зэргийг хлораминтай халуун усаар угааж, ариутгасан талаараа хорооллынхоо оршин суугчдын фэйсбүүк бүлгэмд өчигдөр бичсэнээр олон хүмүүсийн талархлыг хүлээсэн юм.
2020 -оны 3 -р сарын 3
1451
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн салбарын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил саадгүй явж байна
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Нийслэлийг хөдөлгөдөг томоохон салбар болох нийтийн тээврийн асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Энэ салбарт өөрчлөлт хийх цаг хэдийнэ болсон. Нийслэлийн зүгээс энэ асуудалд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
2020 -оны 3 -р сарын 2
2306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот нь цэвэр байж иргэд нь эрүүл амьдарна
Нийслэл хотынхоо төв гудамж, нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаясан зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг өглөө. Үнэхээр сайшаалтай. Уг нь ийм хуулийн заалт байдаг ч хэрэгжүүлэх нь тун ховор. Чихнийхээ хажуугаар л өнгөрөөдөг. Тиймээс энэ бүхнийг чангатгаж, явган эргүүл гаргаж, хяналт тавьж ажиллах гэнэ.
2020 -оны 2 -р сарын 18
1681
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уриалга
Дэлхий дахинд “Шинэ корона вирус”-ын халдвар тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаад бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
2020 -оны 2 -р сарын 14
2202
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажил нь барагдахгүй “албат”
Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжилж байсан үе бий. Тухайн үед залуус “Улаанбаатарын үдэш намуухан, намуухан” гэж уянгалуулан дуулж байв. Цэлгэр өргөн чөлөө, цэцэгт ногоон гудамж, цэгцтэй төлөвлөсөн хорооллуудтай амар тайван Улаанбаатарын төрхийг бид 1970-1980-аад оны киноноос л хардаг. Намуухан үдэштэй, цагаан дагина мэт Улаанбаатар цагийн эрхээр өдгөө утаа униартай, зам нь халтиргаа, түгжрэлтэй, автомашинууд нь дуут дохиогоо “чарлуулсан” уур бухимдал төрүүлэм үймээнт хот болсон.
2020 -оны 2 -р сарын 10
1984
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Мөнхжаргал: Үнсийг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна
Нийслэлчүүдийн “үйлдвэрлэдэг” үнс агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг өмнө нь ярьсаар ирсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм. Тэгвэл энэ жилээс үнсийг ангилж ялгах, боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж эхэлсэн нь тодорхой хүлээлтүүдийг бий болгоод байгаа билээ.
2020 -оны 1 -р сарын 24
2100
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Төрийн албанд шахааны хүн биш шалгуураар нь хүнийг ажилд авдаг болсон"
-Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлал нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилох явдал. Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох зэрэг хууль хэрэгжиж эхлээд дөнгөж нэг жил болж байна. Тиймээс хуулийн сайн, мууг дүгнэж ярих цаг хугацаа нь болоогүй байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн албаны хуулийг өөрчлөхгүй хэвээр нь байлгах мөн төрийн албыг бужигнуулахгүй байх тэр үед энэ хуулийн бодит хэрэгжилт харагдана гэж бодож байна.
2020 -оны 1 -р сарын 20
2687
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаарын хий мэдрэгчийг ашиглахад таны мэдэх ёстой ЗААВАРЧИЛГАА
Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлж буй. БНХАУ-аас худалдан авч байгаа төхөөрөмжийн эхний ээлжийн 20,000-ыг энэ долоо хоногт тараасан бол Бямба гарагт дараагийн ээлжийн 60,000 ширхэг нь ирнэ хэмээн албаныхан мэдээлээд байна.
2020 -оны 1 -р сарын 17
1541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Татвар НЭМЭЭГҮЙ, зам ашигласны хураамжийг сард 8300 төгрөг төлж байхаар НЭМСЭН
НИТХ-аас автозамын татварыг тав дахин нэмсэн шийдвэрийг хурлаараа батлан гаргасан. Харин энэхүү шийдвэр гарсанаар иргэд их мөнгө төлөх гэсэн шууд утгаар эсэргүүцэн хүлээж авч байна. Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд энэ сарын 3-ны өдөр НИТХ-ын дарга Р.Дагвад 48 цагийн дотор цуцлахыг шаардсан албан бичиг хүргүүлж ард түмний нэрийн өмнөөс гэсэн нэр зүүсэн попорсон жагсагчид мэдэгдээд байна.
2019 -оны 12 -р сарын 4
1888
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Индра: Зам засвар арчлалт, ус зайлуулах шугам хоолой, гэрэлтүүлэг, камер, явган болон дугуйн зам зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй
Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индратай ярилцлаа.
2019 -оны 12 -р сарын 4
2121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замаа ашиглана ч, арчилна ч
Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагуудын зүгээс гаргасанд олон нийтэд янз бүрийн байр суурьтай байна. Энэ нь иргэдийн халаастай шууд холбоотой учраас тэгэх нь ч дамжиггүй. “Түгжрэл бууруулах нэрийдлээр иргэдийнхээ халаас руу өнгийлөө” гэсэн нэг өнцгөөс харвал мэдээж тийм. Гэхдээ энэ бол түгжрэлээс үүдэлтэй гэхээсээ илүү юуны түрүүнд авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, зам засвар, арчлалтыг чанартай, хүртээмжтэй хийж гүйцэтгэх, тэмдэг тэмдэглэгээ, цаашлаад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотойгоор бодит шалтгаан нөхцөлийн улмаас урган гарсан санал гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.
2019 -оны 12 -р сарын 2
1787
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой
-Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог энэ оны аравдугаар сарын 16-наас “Ebarimt” аппликэйшн ашиглан төлөх боломж бүрдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 39 төрлийн үйлчилгээ, авто тээврийн татварыг тус аппликэйнээр төлөх боломжтой. Мөн мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортын гэрчилгээний төлбөр төлөх үйлчилгээг тус аппликэйшнд нэмж нэвтрүүллээ. Иргэн гэрчилгээгээ МХЕГ-аас авах юм. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг заавал Татварын албанаас бус, цахим шуудангаар авах боломжтой. Харин УБЕГ, МХЕГ-аас үйлчилгээ авахын тулд заавал очих шаарлагатай.
2019 -оны 11 -р сарын 21
3677
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТАНИЛЦ: Маргаашаас явж эхлэх “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ маршрут
Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон билээ. Эхний ээлжинд 29 байршилаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон билээ. Эхний ээлжинд 29 байршилаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болжээ.
2019 -оны 11 -р сарын 14
2245
ДЭЛГЭРЭНГҮЙ