Б.ОТГОНСҮХ: Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалаас гадна соёл, үйлчилгээн дээр анхаарна
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын явцыг шалгаж, автобус компаниудад үүрэг чиглэл өглөө. Ажлын хэсэг энэ долоо хоногийн ээлжит хяналт шалгалтаа “Автобус 1” компани дээр хийлээ.
2020 -оны 8 -р сарын 3
4106
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн далан хогийн цэг биш нийслэлчүүд ээ!
Хавартаа шар усны үерт, зундаа борооны усанд автдаг үзэгдэл нийслэлд өнөө жил давтагдаж байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод 10 гаруй минутын аадар бороо ороход Нарны зам усанд автаж, Чингүнжавын гудамжны зам “урссан”.
2020 -оны 7 -р сарын 9
4086
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТАПАН МИШРА: Тогтвортой хөгжил-тогтвортой төрийн алба
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, Төрийн албаны зөвлөлийн дарга нар уулзаж НҮБ-ын төрийн албаны өдөр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тухай, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа зэрэг бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
2020 -оны 7 -р сарын 8
4149
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Он дамжин хэрэгжиж буй зам, барилгын ажлуудыг эрчимжүүлнэ
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан “Авто замын газар чөлөөлөлт”-ийн ажлын хэсэг шуурхай хуралдаж он дамжин хэрэгжиж буй зам барилгын ажлууд, замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийг яаралтай дуусгах талаар хуралдлаа.
2020 -оны 5 -р сарын 19
3492
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мэдээлэл, инновацийн төв” нээгдлээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой “Мэдээлэл инновацийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
2020 -оны 5 -р сарын 15
2976
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шинэ он – шинэ хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн тавьсан илтгэлийн ТОЙМ
“Бага зардлаар ихийг хийх”-ийг шаардаж буй цаг үед бид төрийн албанд ажиллаж байна. Шинэтгэлийн стратегийн зорилтуудаа Төрийн албаны зөвлөл 2020 онд дараах байдлаар эрэмбэлэн ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУДАА тодорхойллоо. Эдгээр зорилтуудыг цаг тутам, өдөр тутам, сар тутам ажилдаа тусган авч хэрэгжүүлэн шударга ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэ!
2020 -оны 5 -р сарын 12
3509
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа: Нийслэлийн бүх сургууль хоёр ээлжид бүрэн шилжлээ
-31 сургууль гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр ээлжид бүрэн шилжүүллээ. Нийслэл Улаанбаатар хотод 2016-2020 онд нийтдээ 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургуулийг барьжээ. Ингэснээр бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадлаа. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт ирэх хичээлийн жилд дэлхийн жишигт нийцсэн 85 хувьд хүрэх болно. Үүний төлөө цэцэрлэгийн барилга барих, өргөтгөхөөс гадна байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулж хэд хэдэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулж байгаа.
2020 -оны 5 -р сарын 12
2855
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цар тахлын үеийн сургуулилалт хийж, туршлага өвөртлөв
Манай улс одоогоор халдварыг дотооддоо алдаагүй ч хэрэв тархвал төр, алба хаагч, иргэн бүр өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар арга хэмжээ авахыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр туршлаа. Тодруулбал, Онцгой байдлын, Цагдаагийн, Хил хамгаалах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭМЯ, Гамшгаас хамгаалах улсын албад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрынхан хамтран коронавирусийн халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтынхаа хоёр дахь өдрийн бэлтгэл хангасан юм.
2020 -оны 5 -р сарын 8
2729
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Төмөрдулам: Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад хотын стандартыг мөрдүүлэхэд анхаарч байна
Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бүхий л салбарт стандартыг мөрдүүлэх ажлыг жилийн турш зохион байгуулах юм. Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай ярилцлаа.
2020 -оны 4 -р сарын 24
3739
ДЭЛГЭРЭНГҮЙ
Танилц: 2020 онд найман чиглэлд шинээр барих дугуйн зам
Улаанбаатар хотод 84,7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс 2020 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам нэмж байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ нийтдээ найман чиглэлд шинээр дугуйн зам барихаар хөгжлийн болон мастер төлөвлөгөөг батлаад байна. Ингээд дугайн зам барих найман чиглэлийг танилцуулъя.
2020 -оны 4 -р сарын 23
3917
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хороолол гэрэлтэх цаг ойрхон байна
Өдөр, шөнө, өглөө, оройгүй түм түжигнэж, бум бужигнан, амьдрал буцалж байдаг их хотод амралтын өдөр гэж үгүй. Ялангуяа бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ цагт амарч суух нь бүр ч утгагүй. Энэ завгүй хэмнэлд хөл нийлэх учиртай хотын даргын амралтын өдөр ч ажлын өдөр шиг өнгөрөх нь гайхах зүйл огт биш. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатарт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай өнгөрсөн бямба гарагт танилцаж, ажлыг нь шалгасан юм. Хотын даргын ажлын өдрийг сурвалжиллаа.
2020 -оны 4 -р сарын 20
2617
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т 20 мянган амны хаалт, халуун хэмжигч багаж хандивлалаа
Өнөөдөр БНХАУ-ын “Инлунг” компаниас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 20 мянган маск,10 халуун хэмжигчийг хандивлалаа. “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга Г.Төмөрбаатар хандивыг гардан авч талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бидний үйл ажиллагааг хүндэтгэж эрсдэлээс хамгаалах ажлыг минь дэмжсэнд баярлалаа Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д нийт 1178 ажилтан, албан хаагч ажилладаг. Эдгээр маскийг нийт ажилчдад зарцуулна” гэсэн юм.
2020 -оны 4 -р сарын 15
2719
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Мөнхжаргал: Утааг бууруулсан нь хамтын хичээл зүтгэлийн үр дүн байлаа
-Албан тушаалд хүйс байхгүй шүү дээ. Хэн тухайн түвшинд ажиллаж чадна гэж итгэгдэнэ тэр л хийх ёстой. Түүний дагуу хотын шинэ удирдлага багаа бүрдүүлэхдээ намайг томилсон байх гэж боддог. Энэ итгэлийг алдахгүй юмсан л гэж хичээдэг. Агаар орчны бохирдлын асуудал бол анх хариуцаад авахад үнэхээр сүрдмээр ажил байлаа. Бид бүгдээрээ Улаанбаатар хот өвөлдөө ямар байсныг мэдэж байгаа.
2020 -оны 4 -р сарын 15
3132
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотыг өөрчлөх стандартын хувьсгал
Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад аман хүзүүдэж байсан нь ердөө жил гаруйн өмнөхөн. Гэтэл өнгөрсөн өвөл нийслэлчүүд утаа үзэж, угаар үнэртсэнгүй. Мэргэжлийн байгууллагуудын албан ёсны тандалт, судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан байна. Утаа ийнхүү хоёр дахин буурахад юу нөлөөлсөн бэ?
2020 -оны 4 -р сарын 15
2950
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Нэргүй: Зуслангийн бүсэд байгаа айлуудын цахилгааны аюулгүй байдлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй
Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу аюултай түвшинд байгаа. Ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа нь гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20- ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг юм байна. Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.
2020 -оны 4 -р сарын 8
2420
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эзэмшилд буцаан авсан 11 гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн
Өнгөрөгч 2019 онд Улаанбаатар хотын нийт 11 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газрууд нийслэлчүүдийн мэдэлд буцаж иржээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгийг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид байсны илрэл энэ.
2020 -оны 4 -р сарын 6
2573
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөлбөмбөгийн стандартын талбай тавдугаар сард ашиглалтад орно
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай тавдугаар сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна. Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаа юм.
2020 -оны 4 -р сарын 6
2114
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Ядамдорж: Нийслэл хотод гэмт хэрэг 2018 оныхоос 7000 орчим буюу 30 хувиар буурсан
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржтой ярилцлаа.
2020 -оны 4 -р сарын 1
2633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга амлалтаа биелүүлж, “Ид шидийн орон” санхүүжилт авлаа
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдрийн A/197 захирамж гаргаж, зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур, хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж буй “Лантуун дохио” төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.
2020 -оны 3 -р сарын 30
1988
ДЭЛГЭРЭНГҮЙ
Н.Батсүмбэрэл: Би хэн нэгний захиалга, зараалаар томилогдоогүй
Өнөөдрөөс нэг сарын өмнө Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчид зөрчилдөж ИТХ-ын дарга болон Засаг даргаа огцруулсан. Ингээд тус дүүргийн шинэ Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг томилсон юм. Түүнийг томилогдсон даруйд “МАН-ын улс төрийн ажилтан, Т.Аюурсайханы хүн” гэх мэт шүүмжлэл дагасан билээ. Харин Н.Батсүмбэрэл нь Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн аваад дүүргийн газрын зөвшөөрөлтэй холбоотой хууль бус шийдвэрийг цэгцлэх, захын хороодод биечлэн ажиллаж асуудал бүртэй танилцахаас эхлээд завгүй гүйж байгаагаа өөрөө учирлав.
2020 -оны 3 -р сарын 25
2256
ДЭЛГЭРЭНГҮЙ