2021 оны 11 сарын 29-ний өдөр Дугаар А/930 Улаанбаатар хот
Агаарын бохирдлын эх үүсвэрийн
нэгдсэн тоо бүртгэл хийх ажлын хэсэг
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4, 8.1.5, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны “Журам батлах тухай” А/479 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллогын ажлыг нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулж, бүртгэл, тооллогын явцын мэдээг сар бүр тайлагнахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн удирдамжийг боловсруулж, төсөв батлуулах, зохион байгуулсан ажлын үр дүн, биелэлтийг тайлагнаж, танилцуулахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч (Д.Ихбаяр)-д үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР