Холбоотой мэдээ
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга А/755 тоот захирамж гарган, нийслэлийн есөн шилдэг багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олгосон юм. Мөн тэргүүний 40 сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан тус бүрд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.
Эрдэм номын үйл хэргийг түүчээлэн манлайлж, түгээн дэлгэрүүлж, сурган хүмүүжүүлэх их үйлсийг бүтээж яваа эрхэм багш нартаа баярын мэнд хүргэе.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС