Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт.цаг байхаар тогтоосон байна.
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд:
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.