Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгааны хэмнэлттэй дэвшилтэт технологиор солих ажил

2017-11-16 13:42:02

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгааны хэмнэлттэй дэвшилтэт технологиор солих ажил” нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:                    

           Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй ижил төстэй ажил хийсэн байна.

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

                        Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

 

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

                        Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн санхүүгийн тайлан

Тендерийн баталгааны үнийн дүн: 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийн баталгаа хүчинтэй байх хугацаа: 2018 оны 03 дугаар сарын 01ий өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2017 оны 12 дугаар сарын 18ы өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-д ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

Утас: 75757810

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn