2021 оны 12 сарын 15-ны өдөр Дугаар А/969 Улаанбаатар хот
Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын орон сууцны 27 дугаар байрыг буулган, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Ансестор” ХХК тус байрны оршин суугчидтай хоёр болон гурван талт гэрээ байгуулах боломжгүй болсон тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.
2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль, журамд заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т даалгасугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/551 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР