Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай

2021-12-14 14:25:04

2021 оны 12 сарын 14-ний өдөр                            Дугаар А/965                                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр

батламжилж, гэрээ байгуулах

эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.7.2.“в” дэд заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Д” хэсэгчилсэн талбайн 31.2 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Мөнгөн тулга цамхаг” ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосугай.

 

     2.Төслийн үе шатанд хэрэгжүүлэх ажлуудыг нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулахыг төсөл хэрэгжүүлэгч “Мөнгөн тулга цамхаг” ХХК-д даалгасугай.

 

     3.Нарийвчилсан төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд энэ захирамжийг хүчингүй болгохыг дурдсугай.

 

        4.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар (Г.Ганхүү)-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                                         Д.СУМЪЯАБАЗАР